DEMOCRATIC PARTY ORGANIZES “INTERNATIONAL FORUM ON CHILDREN’S RIGHTS”
In memory of the tragic event on October 2, which saw the assassination of prominent public and government figure S. Zorig, the Democratic Party has decided to unite their voices for human rights on this day each year by holding discussions and organizing a forum.
This year, the youth wing of the Democratic Party organized an international forum, promoting “For Children’s Rights.” The forum was held in alignment with the Democratic Party’s participation in the Capital City Citizens’ Representative elections under the slogan “City for Children” which is part of a broader urban development project.
The discussions covered the following key topics: “City Standards – A City for Children,” “Child Development – International Experience,” “Child Development Card: Implementation Opportunities and Experience,” “Children’s Use of Technology,” and “Preventing Harmful Habits in Children.”
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн 10 дугаар сарын 2-ны хар өдрийг эргэн сануулж, Ардчилсан намаас жил бүрийн энэ өдрөөр хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, хэлэлцүүлэг өрнүүлж, форум зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жил Ардчилсан намын залуус “Хүүхдийн эрхийн төлөө” дуу хоолойгоо өргөж, олон улсын форум зохион байгуулсан юм. Учир нь, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан нам “Хүүхдийн төлөө хот” уриатайгаар оролцож, хүүхдэд ээлтэй хотыг бүтээх зорилго дор нэгдсэн билээ.
Энэ үеэр “Хотын стандарт-хүүхдийн төлөө хот”, “Хүүхдийн хөгжил-олон улсын туршлага”, Хүүхэд хөгжлийн карт: Хэрэгжүүлэх боломж, туршлага”, ”Хүүхдийн цахим хэрэглээ”, “ Хүүхдийн хорт зуршил: Урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Форумд УИХ дахь Ардчилсан намын залуу гишүүд, НИТХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид болон Хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож, Монголын хүүхдэд тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөж англи, монгол хэл дээр нээлттэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж С.Зориг агсны хэлсэн үг байдаг. 10 дугаар сарын 2-ны энэ хар түүхтэй өдөр С.Зориг агсны улстөрийн зориг, үйл хэргийг нь илүү итгэл үнэмшилтэйгээр амьдралд бодлого болгож, хэрхэн хүн бүхний үнэт зүйл байлгах вэ гэхээр хүүхэддээ анхаарах, хүүхдийн төлөө шийдвэр гаргах цаг нь болсон. Цаг үеэ олсон, хамгийн чухал, хойшлуулашгүй, өөр сонголт байхгүй зүйл бол хүүхдийн төлөө хоттой болъё гэдэг шийдвэр. Энэ хотын стандарт Монгол орны өнцөг булан бүрт хэрэгжих ёстой гэж боддог…
Хүүхдэд боломж нь, орчин нь, дэмжлэг байх юм бол спортоор хичээллэдэг юм байна гэдгийг би өөрийн туршлагаар харсан. Хүүхэд рүү хандсан бодлого гэдэг хүүхдийнхээ мэдлэгт нь, мэргэжилд нь, сурах, эрүүл байх орчинд нь хөрөнгө оруулалт хийх. Тэр хөрөнгө оруулалт нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг байх ёстой. Энэ бол халамж биш. Харин нүдээ олсон төрийн бодлого. Ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалтад Монголын төр гар татах ёсгүй. Үүн дээр зоригтой шийдвэр гаргах ёстой. 30 мянган төгрөг гэж ярьж байгаа ч цаашдаа үе шаттайгаар нэмэх ёстой. Хүүхдийнхээ хөгжилд хөрөнгө оруулсан улс ирээдүйгээ хамгаалж үлдэнэ, хөгжил дэвшлийн тухай ярьж чадна” гэв.
НИТХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Саруул “ Бид иргэдийнхээ санал бодлыг маш анхааралтай сонсч, ярилцлаа. Иргэд маань тодорхой зүйлийг онцлон хэлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26,36 дугаар хорооны иргэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэж нэр дэвшигч бидэнд хандсан. Энэ хоёр хороо маань 40 мянган иргэнтэй. Сургуулийн насны 12 мянга гаруй хүүхэд байна. Гэтэл сургууль, цэцэрлэг алга. 26 дугаар хороонд одоо л нэг сургууль баригдаж байгаа. Сургууль, цэцэрлэг барих газар олдохгүй байхад аж ахуйн нэгжүүд том том газрыг эзэмших эрхтэй байна. Нийслэлийн удирдлагууд томоохон хэмжээний газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх байдлаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж бодож байна. Манай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ч сургуулийн асуудал хүнд байна. Тиймээс нийслэлийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бүх хороог цэцэрлэг, сургуультай болгохоор тусгасан” хэмээн ярилаа.
Форумаас зөвлөмж гаргаж, УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлэх аж.