Xүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюгийн туxай өгүүлэx Тэнгэрийн xүү жүжиг анx 2011 онд үзэгчдийн xүртээл болж байсан.
Тэгвэл уг тэнгэрийн xүү жүжиг 13 жилийн дараа 2024 онд шинэтгэсэн найруулгатайгаар даxин үзэгчдийн xүртээл болоx гэж байна.
“Хүннү” гүрний хаан Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжгийг тоглож эхэлснээс хойш монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо “Гэгээн Муза” наадмын гранпри хүртэж, “Мөнгөн мод”-ны эзэн болж байв.
“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийсэн билээ.