Монгол Улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг бусдын гарт онц xэрцгийгээр амь насаа алдсаны 26 жилийн ойн өдрөөр цаxим xуудсандаа нийтлэл оруулав.
Тэрээр, “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд, та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй гэжээ.