Та бодлогоор өрсөлддөг 14 хоттой нийслэлд амьдарна
“20 минутын хот” гэх үзэл санаанд тулгуурлан хөгжлөөтөлөвлөж байна. Олон улсын сайн жишгээс үл хоцрон, энэудаагийн орон нутгийн сонгуульд МАН Улаанбаатар хотодзасаг, захиргааны бүрэн шинэчлэл хийж, 14 хотоос бүрдсэннийслэлтэй болох мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг тамэдсэн үү.
Манай дүүргийн хувьд Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр гэсэн дөрвөн хотод хуваагдана. Орон зайнхувьд хотын үйлчилгээг тань руу улам ойртуулах бодлогобаримталж байгаа. Эдгээр хотоос иргэн төр болон нийгмийнүйлчилгээг 20 минут дотор авах нөхцөл бүрдүүлэх юм.
Нийслэлийн хэмжээнд хороодыг нэгтгэж 42 нэгжбайгуулахаар төлөвлөсөн. Тэднийг дүүрэгтэй адилтгажойлгож болно. Хот болон дүүргийн Засаг дарга нар ньтөсвийн болон аж ахуйн бүх асуудлаа өөрсдөө хариуцна. Хот, дүүргийн удирдлагууд нь ч иргэдээсээ сонгогдоно. Тиймээс иргэд амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаашуурхай шийдвэрлэхэд оролцох боломж бүрдэх юм.
Жишээ нь Баянхошуу, Толгойт хотын амьдрах орчныгсайжруулах бодлого хэрэгжүүлэхийн тулд дэд төвбайгуулахаас эхлээд хөрөнгө оруулалтыг татах шаардлагагарна. Үүнийг тус хотынхон бие даан шийдвэрлэнэ гэсэн үг.
Шинэ хотуудын төлөвлөлт ямар байхыг төсөөлж үзье. Газрыг нь дахин төлөвлөх боломжтой учраас Баянхошуу, Толгойтод тав хүртэлх давхрын хорооллуудтай байхболомжтой. Өнөр хотын хувьд үйлчилгээний болоноффисын барилгуудтайгаар төлөвлөж болно. Ийнхүүирээдүйд хот бүр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр хөгжихучраас 14 хотын хооронд хөгжлийн бодлогын өрсөлдөөнүүсэх нь гарцаагүй.
Жишээлбэл, одоо хотын татвар хоёр хувь байгаа. Магадгүйнэг хот нь татвараа тэглэж, хөрөнгө оруулалт татан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломжтой.
“20 минутын хот” зорилтын хамгийн чухал үзэл санаа цагхэмнэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иргэн та бүхтөрлийн үйлчилгээг амьдран суугаа хотоосоо авах боломжбүрдэнэ.
Нийслэлд Монгол Улсын хүн амын 60 хувь амьдарч, төрзахиргааны байгууллагын 90 хувь төвлөрөн үйл ажиллагааявуулж байна. Төвлөрөл, түгжрэл нь Улаанбаатарын бодитзовлон. Нийслэлийг 14 хотод хувааснаар төвлөрөл задарч, түгжрэл буурна.
Төсөв, хөрөнгө оруулалтын бие даасан эрх мэдэлтэй 14 Хотын захирагч иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчиндамьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах болно. Харинцаашид нийслэл хотын удирдлага нийтийн тээвэр, зам, гүүр, инженерийн байгууламж гэсэн асуудлаа хариуцажажиллана.
Ийнхүү “Шинэ Улаанбаатарын төлөө” уриатайгаарсонгуульд оролцож буй манай нам “20 минутын хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байна. Шинэ Улаанбаатарынтөлөөх таны сонголт мэргэн байг.