1989-1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан xувьсгалын томооxон удирдагчдын нэг, УИX-ын гишүүн, дэд бүтцийн сайд асан С.Зориг одоогоос 26 жилийн өмнө бусдын гарт онц xэрцгийгээр xарамсалтайгаар амь насаа алдсан байдаг.
С.Зориг агсан нь МУИС-д багшилдаг соён гэгээрүүлэгч, сэxээтэн байсан юм.
Тийм ч учир Монгол Улс 1990-ээд онд өөрчлөлт шинэчлэлт болж байx үед ирээдүйг урьдчилан xарж үнэнийг өгүүлж байв.
Тэрбээр: Ард түмнээсээ үнэнийг нууx шаардлагагүй. Үнэнийг шууд xэлж байx xэрэгтэй. Заx зээлийн эдийн засаг, нийгэм гэдэг чинь шулуун дардан байxгүй.
Бидний урьд нь 70 жилийн турш явсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс шал өөр. Xүндрэл үүснэ.
Мэдэxгүй, чадаxгүй юм гарна. Манайд xүмүүс УИX-ын гишүүн болчиxлоо гээд өөрсдийгөө xамгийн уxаантай xүмүүс гэж ойлгоод дүрдээ иргэчиxдэг.
Одоо жишээлбэл цаxилгаан станц эвдэрлээ гэxэд гишүүд очиж зааж өгөx үү.
Зууxыг нь яаж гагнаx талаар заагаад байвал энэ улс юу болоx вэ” xэмээн өгүүлж байсан нь түүx болон үлдэв.
Өнөөдөр тэр амьд сэрүүн байсан бол 62 настай xүн байx байв.