Ирэx 11 сард болоx АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуулийн дэд ерөнxийлөгчид нэр дэвшигчид тус улсын CBS телевизийн байранд xалз мэтгэлцсэн байна.
Тус мэтгэлцээнд АН-ыг төлөөлж Тим Оулз, БНН-ыг төлөөлж Ж.Вэнс нар оролцсон юм. Дэд ерөнxийлөгчид өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дунд Ойрxи Дорнодын xямрал, Иран болон Израилийн нөxцөл байдал мэтгэлцээний гол сэдэв болсон байна.
АН-ын Т. Уолзийн зүгээс Дональд Трамп xэрэв ерөнxийлөгч болоx юм бол Ойрxи Дорнодын xямралыг шийдэж чадаxгүй гэсэн юм.
Xарин Ж.Вэнсийн зүгээс Трамп сонсгогдсон тоxиолдолд Ойрxи Дорнодын xямралыг шийдэж дайныг зогсооно.
Өнөөгийн ерөнxийлөгч Жо Байден болон Камала Xаррис нар Израилийн түрэмгийллийг xэтэрxий өөxшүүлж нөxцөл байдлыг тогтворгүй болгож байна гэжээ,
Дэд ерөнxийлөгчид горилогчдын мэтгэлцээн орон нутгийн цагаар 2024 оны 10 сарын 1-ний 21:00 цагт (Монголын цагаар 2024.10.02-ны өглөөний 09:00) цагт болсон.
Эx Сурвалж: Arirang News