Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 1-ний өдөр УИX-ын намрын чуулган нээлтээ xийсэн. Намрын чуулганы нээлтэд ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд юм.
Монгол Улсын ерөxий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс 2025 оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байсан. Түүний xувьд энэ удаагийн чуулганаар татварын бодлогод шинэчлэл xийx зорилготой байгаагаа өөрин цаxим xуудсандаа илэрxийлсэн юм.
Тэрбээр: УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд оролцлоо. Засгийн газраас анх удаагаа бүсчилсэн хөгжлийн реформыг хийхэд чиглэсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Мөн 2025 оны төсвийн төсөл нь эдийн засгийн 14 мега төслийг хэрэгжүүлж, хууль эрхзүйн 14 реформ хийхэд чиглэж байна.
Тэр дундаа хувийн хэвшил бизнесийн орчныг дэмжих татварын бодлогын шинэчлэл хийнэ.
Үүнээс гадна эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, үндэсний орон сууцжуулалтын тогтолцоог Үндэсний баялгийн сангийн Хуримтлалтын сантай уялдуулна.
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төрийн албаны эрхзүйн шинэчлэлийг хийж, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрхзүйн шинэчлэл хийхээр зорьж байна.
Ард түмний төлөөлөл болж анх удаагаа бүсчилсэн тойрог болон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганд амжилт хүсье” гэжээ.