Баянзүрх дүүргийн МАН-аас Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид 32, 19 дүгээр хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, захиас даалгавар авлаа
32 дугаар хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тус хороо байгуулагдсан цагаас Засаг даргаар хоёр жил гаруй хугацаанд ажилласан Ж.Түмэнжаргал дэвшиж байна. Түүний хувьд хорооны иргэдтэй ойр ажиллаж, хороондоо хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон хүргэж байна.
- “Алтан-Өлгийн” хүндэтгэлийн цогцолборын баруун талаар 850 метр авто хийгдсэн.
- Хүүхэд аюулгүй зорчих орчинг бий болгох үүднээс 137 дугаар сургуулийн гадна талбайд зогсоол зэрэг тохижил хийгдсэн.
- Хорооны хажууд 170 метр авто зам, иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн.
- Асайт худалдааны төвийн баруун талаар бунхан хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна.
- Иж бүрэн хаягжуулалт 204 хорооноос анх удаа хийгдсэн.
Цаашид хийж хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөж, иргэдийнхээ саналыг тусгаж ажиллах төлөвлөгөө түүнд бий. Түүнийг дэмжихийг уриалж байна.
19 дүгээр хорооноос хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Нийгмийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй тэрээр МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэй лидерүүдийн нэг юм. Түүнд итгэл хүлээлгэх хотын хөгжлийг хорооноос эхлүүлэх боломж олгохыг иргэд сонгогч нараасаа хүсэж байна.
19 дүгээр хороонд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дараах онцлох бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ.
- 148 дугаар сургуулиас 44Б байр хүртэлх 1,1 км авто зам хийгдэж байна.
- Орон сууцны хороолол дундах авто зам, явган хүний замыг засварлах ажил хийгдэж байна.
- Цайзын Мишээлээс Хүрэн дэлгүүр хүртэлх 800 метр авто зам хийгдсэн.
- Цагаан давааны хогийн цэг рүү өгсөн 500 метр авто зам хийгдэж байна.
Шинэ Улаанбаатар- Хотын сэргэлт уриан дор нийслэлийн МАН-ынхан нэгдэж байна. Та бүхэн Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН миний бие болон манай багийн гишүүд болох Дашбаатарын ЖАВХЛАН, Үнэнбатын Оюунзул, Түмэндалайгийн ДАВААДАЛАЙ нарыг багаар нь сонгож, хотын реформыг дэмжихийг уриалж байна.