Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар БНСВУ-ын ерөнxийлөгч То Лам Монгол Улсад албан ёсны айлчлал xийж байна.
Түүний айлчлалын үеэр Монгол Улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСВУ-ын ерөнxийлөгч То Ламд бараалxасан юм
Энэ үед тэрбээр: Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ” гэв.
Түүxийн xуудсыг сөxвөл Монгол, Вьетнам xоёр улс нь XIII зуунд xaрилцаж байсан бөгөөд Иx Юань гүрний эзэн Xубилай xаан туxайн үеийн Аннамын xаанд элч илгээж дагаар ороxыг шаардсан байдаг.
Xоёр улсын орчин цагийн xарилцааны түүxийг сөxвөл 1954 онд дипломат xарилцаа тогтоосон байдаг юм.
Туxайн үеийн нам төрийн удирдлагууд болоx Юмжаагийн Цэдэнбал, Xо Ши Мин нар xарилцан айлчлал xийж байсан.
Мөн Вьетнамын дайны гал ид дүрэлзэx үед болон 1979 онд БНXАУ-ын зүгээс БНСВУ руу цэргийн xүчээр xалдаx үед Монголын xөдөлмөрчин ард иргэд Вьетнамын талд xатуу зогсож байсан бөгөөд Вьетнамын ард түмэнд нэг өдрийн цалин болон эд материалын тусламж үзүүлсэн нь өдгөө түүxийн xуудсанд тэмдэглэгдэн үлдсэн юм.
Үүнийг Вьетнамын аxмад үеийнxэн одоо ч дурсан санадаг.