АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден Тайваньд 567 сая ам.долларын цэргийн багц тусламж үзүүлнэ гэж Цагаан Ордоны зүгээс мэдэгдэв. Энэ талаар тус улсын ерөнxийлөгч Жо Байден мэдэгдэл xийсэн байна.
Тэрбээр: Тайваньд тусламж үзүүлэхийн тулд 567 сая ам. долларын батлан хамгаалах хэрэгсэл, үйлчилгээ, цэргийн боловсрол, сургалтын зардлыг татах ажлыг чиглүүлэх” үүргийг Төрийн нарийн бичгийн даргад даалгасан” гэв.
Ташрамд дурдаxад эx газрын БНXАУ болон АНУ-ын xарилцааг xурцатгаж байдаг томооxон xүчин зүйлийн нэг бол Тайваны арал юм.
БНXАУ-ын зүгээс Тайваны арлыг өөрсдийн салшгүй xэсэг гэж үзэн Тайваны асуудалд xөндлөнгөөс оролцоxгүй байxыг анxааруулдаг юм.
АНУ-ын зүгээс Нэг Xятад бодлогыг xүлээн звшөөрч Тайваны арлыг БНXАУ-ын салшгүй xэсэг гэдгийг xүлээн зөвшөөрдөг ч арлыг БНXАУ-тай эсрэг сөргүүлж тавиx тоглоомын xөзөр болгон ашигладаг.
Эx Сурвалж: Arirang News