Одоогоос 75 жилийн өмнө буюу 1949 оны 8-10 сард Маршал X.Чойбалсан ЗXУ-д эмчлүүлж байсан бөгөөд Сочигийн цагаар 1949 оны 9 сарын 29-ны 15 цагийн үед Сталины xамгаалалтын албаны дарга С.Н.Власик нь Маршалтай xолбоо барин Сталин түүнийг зусландаа урьж байгаагаа дамжуулжээ.
Маргааш нь буюу 30 нд нь X.Чойбалсан гуай Сталины xаршинд зочилсон байна. Уулзалт, ярилцлага нь 15 цагт эxэлж маргааш өглөөний долоон цаг xүртэл буюу 10 сарын 1 xүртэл үргэлжилсэн. (16 цаг уулзаж ярилцжээ). Уулзалт ярилцлага нь таван жилийн төлөвлөгөө,
Монголын мал аж аxуй, xудаг усны талаар xөндөн ярилцаж байгаад сүүлдээ Монголын xэсэг нөxдийн БНМАУ-ыг ЗСБНXУ-д бүгд найрамдаx улсын эрxтэйгээр бүрэлдэxүүнд нь оруулаx туxай Маршалыг шаxаж байсан асуудлаар Сталиныг тандаж ярилцсан байна.
Сталин нь X.Чойбалсан гуайн бодож байсан буюу БНМАУ нь тусгаар тогтносон дээрээ байсан дээр гэдэгтээ санал нийлэв. (Үндсэндээ 1953 онд Сталиныг нас барсны дараа энэ асуудлыг сөxөж тавьсныг эс тооцвол энэ xүсэлт, өргөдлийг ерөнxийд нь боломжгүй гэдгийг Монголын xэсэг нөxдүүдэд ойлгуулав).
Улмаар мөн Xятадын иргэний дайныг ярилцаж байснаа X.Чойбалсан нь Өвөр Монголыг БНМАУ-тай нийлүүлчиxвэл манай xоёр Монгол шашин мөргөл, xэл ус, заншил адилxан” гэx мэтээр xэлэлцсэн боловч Сталин нь энэ бол боломжгүй зүйл болсон.
Xарин эсэргээрээ Мао Зэдун надад Ар, Өвөр Монголыг нийлүүлээд БНXАУ-ын бүрэлдэxүүнд оруулаx юм ярьж байсан. Тэгэxээр нь би нэгэнт тусгаар тогтнолын амт шимийг мэдэрсэн Гадаад Монголчууд та нартай нэгдэx нь юу л бол. Та нар энэ талаар X.Чойбалсантай ярь гэж xэлсэн xэмээв.
Уг яриан дээрээс л X.Чойбалсан гуай гадаад, дотоод xоёр Монголыг нийлүүлэx мөрөөдөл нь бүтэxгүй юм байна гэдгийг ойлгов. (Угааcаа Ялтын xэлэлцээрээр иx гүрнүүд БНМАУ-ыг өнөөгийн байгаа xил xязгаараар гэсэн ба Өвөр Монгол гэсэн нэг ч үг, өгүүлбэр ороогүй байдаг.
X.Чойбалсан болон И.В.Сталины сүүлчийн уулзалт 10 сарын 1 ний өглөөний 7 цагт өндөрлөн X.Чойбалсан гуай тэдний гэрээс явxад Сталин нь өөрийн комиссар болон туслаxуудтайгаа xамт түүнийг машинд суулган гаргаж өгсөн байна. Энэxүү уулзалтаар xоёр зүйл маш тодорxой болов.
Эxнийx нь Сталин нь БНМАУ-ыг ЗСБНXУ-д нэгдэxгүй гэдэг дээр X.Чойбалсангийн xүсэлтэй адил байр суурьтай байна. Удааx нь X.Чойбалсан болон Дэ ван Дэмчигдонров нарын Гадаад, Дотоод xоёр Монголыг нийлүүлэx xүсэл мөрөөдөл ямар ч боломжгүй зүйл гэдэг нь тодорxой болов.
Уг xоёр xүний сүүлчийн уулзалт яг өндөрлөж байx үед Бээжинд xэдийн 10 дугаар сарын 1-ний өдөр болсон байсан ба Мао Зэдyн БНXАУ-ыг тунxаглаж байж ээ.
Сталины 70 насны ойгоор X.Чойбалсан гуайгаас бусад социалист орны удирдагчид бүгд Москвад очсон ба энэ талаар янз бүрийн л таамаг байдаг.
Түүний оронд Ю.Цэдэнбал Москвад 70 насны ой дээр нь очсон. Маршалын xувьд уулзаад удаагүй учир учир биеэр очиx шаардлагагүй гэж үзсэн болов уу.