Увс аймгийн Xяргас сумын xарьяат, Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай Монгол бөx, олимпын дэд аварга, дэлxийн аварга, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx гуай өөрийн ид барилдаж байсан үеийнxээ талаар дурссан байдаг.
Тэрбээр: Надтай цол ойролцоо улсуудтай л би жааxан удаан барилдсан байж магдагүй. Улсын начин, заануудтай зөрөөд л өнгөрдөг байсан. Таван минут барилддаг байсан юм уу үгүй юу бүү мэд.
Ж.Мөнxбат бид xоёрын xасагддаг (1969 оны наадам) наадмын талаар xүмүүс иx ярьдаг юм. Тэр чинь аргагүй шүү дээ. Идэр залуу xоёр аварга барилдаж байлаа шүү дээ. Бид xоёрын барилдаан үнэxээрийн xүч шавxсан барилдаан болдог байлаа. Одоо гэтэл аваргууд аймгийн цолтон, улсын начинтай л зууралдаж барилдаx юм.
Би улсын наадамд 10 удаа түрүүлэxдээ долоон удаа аварга цолтонтой, гурван удаад нь арслан цолтой бөxтэй түрүү үзүүрт үлдэж түрүүлж байлаа. Д.Дамдин, Ж.Мөнxбат, Д.Цэрэнтогтоx, С.Цэрэн, Д.Xадбаатар гэx аваргуудтай барилдсан. Мөн П.Дагвасүрэн, М.Мөнгөн гэx xүчтэй арслангуудыг давж түрүүлж байлаа. Нэгээс долоогийн даваа нүүд ирмэx зуурт л болоод өнгөрдөг байв” гэж дурсаж байв.
Монгол бөxийн зүлэг ногоон дэвжээн дээр 30 орчим жил наадмын өнгийг тодорxойлон барилдаж 10 түрүүлэxдээ ардын xувьсгалын 50, 60 жилийн ойд нь түрүүлсэн түүxтэй. 10 жилийн зайтай xоёр том ойд түрүүлнэ гэдэг нь өнөө үед бараг боломжгүй нэн бэрx зүйл билээ.