Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Багануур дүүрэгт таван га талбайд 50 мвт хүчин чадалтай батарей хуримтлуурынстанцыг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Ирэх 11-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйбатарей хуримтлуурын станцын барилгын газар шорооныажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчимхүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргилачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг.
Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орснооршөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.
Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн” компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээбайгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “МонхорусИнтернэшнл” компани ажиллаж байна.
БНХАУ-ын “Энвижн” компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчимхүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгчдэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засагдаргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажилявагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ.
Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарыншугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тусхийгдэж байна. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчимхүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээдбайгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажил хийгдэх юмбайна.
Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчимхүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.