Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Нийслэлийн Иргэдийн Хурлын Сонгуулийн 7-р тойрог, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй эдийн засагч Б.Дөлгөөн нэр дэвших үнэмлэхээ гардан авч, хариуцлагын гэрээнд гарын үсэг зурлаа.
Харвардын Их Сургуульд хөгжлийн эдийн засгийн онол судлан магистрын дипломоо хамгаалсан тэрбээр “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ийн эдийн засгийн үндэс тооцооллыг боловсруулсан билээ.
Түүнчлэн “Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв”-ийг удирдан иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд тустай олон төсөл хөтөлбөрийн суурь судалгааг гүйцэтгэсэн юм.
Тэрбээр “Монгол хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшиж, дэлхийн жишигт нийцсэн цалин орлоготой сайхан нийгмийг бүтээхийн төлөө энэ оны НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна” хэмээжээ.