Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНXАУ-ыг тунxагласны 75 жилийн ойн баяртай xолбогдуулан 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын авто зам, боомтын үйл ажиллагаа хаагдаж, долоо хоногийн хугацаанд амарна.
Иймд БНХАУ-д зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа анхаарахыг зөвлөж байна.
“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай гэж ЭСЯ-наас мэдээллээ.
Харин Монголын Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.
Иймд Хятадын талаас бараа бүтээгдэхүүнээ хурдан татаж авахыг зөвлөв.