УИХ-ын гишүүн А.Ундраа
–Үндэсний эвслээс нийслэлд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр нь хотоо хулгайгаас, хотоо орчны бохирдлоос, хотоо цаг алддаг хүнд хэцүү байдлаас аваръя гэдэг ерөнхий агуулгаар нэр дэвшигчид маань шийдлээ танилцуулж байна.
Өнгөрсөн гучин жилийн хугацаанд орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан төлөөлөгчид маань Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэж чадсангүй. Асуудлууд хуримтлагдсаар байгаад өнөөдрийн энэ хэмжээнд хүрлээ.
Бидний шийдэл бол хот төлөвлөлт нь хотын суурин соёлтой, шинжлэх ухаан технологи хөгжсөн улс орнуудын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, түүнийгээ тусгаж ажиллах явдал юм.
Ингэснээр түгжрэл, утаа, хөрсний бохирдлын асуудалд илүү ухаалаг байдлаар хандах нь чухал байгаа юм.
Орчин үеийн мега хотын төлөвлөлтийг хийж, нийслэл асуудлаа шийдэх ёстой.
Тухайлбал, Түгжрэлд бусад олон төрлийн асуудлуудыг давхар шийдэж байж шийдэгдэнэ.
Бүсчлэлийн бодлого, тарифын болон тарифын бус зохицуулалтууд, татварын асуудал, дэд бүтэц, эдийн засаг, татварын асуудал гэх мэтчилэн бүх асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэв.