Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй 43 нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж, хариуцлагын гэрээг байгуулав.
Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсныхаа дараа үг хэлэхдээ “Энэ удаагийн СХД-ийн МАН-аас боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүй, инженер, хүн ам зүй гээд салбар салбарын шилдэг төлөөллүүдийг нэр дэвшүүлж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СХД-т боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам талбай гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийн бүтээн байгуулалтаар дүүрэн байсан.
Харин ирэх дөрвөн жилийн орон нутгийн сонгуульд бид бүхэн хүндээ илүү төвлөрсөн, ногоон эко орчныг бүрдүүлсэн 20 минутын хот болох хөгжлийн төлөвлөгөөг барьж байна.
Сонгинохайрханчууддаа манай намаас нэр дэвшиж байгаа 43 нэр дэвшигчээ багаар нь дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн онцлов.
Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хороо Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “СОНГИНОХАЙРХАН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн юм.