Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, намуудын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа ээлж дараалан болж өндөрлөлөө.
Нийслэлийн АН-аас “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” байгуулах зорилго, мөрийн хөтөлбөр, тунхагтайгаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буйгаа зарлалаа.
Тэгвэл өчигдөрхөн хотын гудамжаар тараад байсан хийтэй, хийгүй, нөхөөстэй, цоорхой бөмбөг бол Нийслэлийн АН-ын сонгуулийн сурталгааны хэсэг байсан бөгөөд тэд хүчирхийлэлд өртсөн, эрхээ хязгаарлуулсан, эрүүл мэндээ алдсан хүүхэд бүрийн тоог бөмбөгөөр илэрхийлж Улаанбаатар хот ямар “Хүүхдэд ээлгүй хот” болсныг харуулахыг зорьсон гэлээ.