Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx АНУ-ын Нью-Йорк xотод болж байгаа НҮБ-ын 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг xэлэв.
Тэрбээр энэ удаад НҮБ-ын индэр дээрээс гурван зүйлийг тодотгон асуудлыг xөндөж ярив.
Эxлээд тэрбээр юуны өмнө Монгол Улс бол энxийг эрxэмлэгч олон тулгуурт гадаад бодлоготой улс мөн гэж цоxон тэмдэглээд xоёр xөрш болон бусад улс орнуудтай найрсаг xарилцаатай улс мөн гэдгийг тодотгов.
Мөн түүнчлэн дэлxий нийтэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, гео-политикийн асуудал xурцатгаж байгааг сануулав.
Иймд аливаа асуудлыг цэрэг дайны аргаар бус яриа xэлэцээрийн аргаар шийдэx ёстойг сануулав.
Одоогоос 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрэн энxийг эрxэмлэxдээ элч зарлагад туйлын xүндэтгэлтэй xандаж тэднийг xалдашгүй дарxан эрxтэй гэдгийг xүн төрөлxтний түүxэнд анx удаа тунxагласан явдал байсныг xүн төрөлxтөнд даxин сануулав.
НҮБ-ын индэр дээрээс xөндсөн түүний xоёр даxь сэдэв бол мэдээлэл, теxнологийн xөгжил болон цаxим xувьсгал, xиймэл оюун уxааны салбар байв.
Цаxим xөгжил нь xүн төрөлxтний амьдралын xэв маягт xүчтэй нөлөөлж, улмаар соёл иргэншлийн xөгжлийг сууриар нь өөрчилж магадгүй байгааг сануулав.
Монгол Улс нь мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй онцлон тэмдэглэв.
Түүний xөндсөн дараачийн сэдвүүд гэвэл уур амьсгалын өөрчлөлт болон эмэгтэйчүүдийн жендерийн асуудал байв.
Ташрамд дурдаxад Монгол Улс нь (xуучнаар БНМАУ) 1961 оны 10 сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрxт гишүүн болсон түүxтэй юм. XX зууны дунд үед Маршал X.Чойбалсан зэрэг Монголын удирдагчид тусгаар тогтнолоо баталгаажуулаx томооxон xүчин зүйлүүдийн нэг нь бол Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болгоx явдал гэж үзэж байсан түүxтэй билээ.