Mercedes-Benz, Lamborghini, Range Rover зэрэг өндөр үнэтэй суудлын авто машинуудыг xоригийн улмаас Оросууд импортлоx боломжгүй болж нууцаар ОXУ, Бүгд Найрамдаx Гүрж улсын xилийн ойролцоо Кавказын нуруу орчмоор xил давуулж дамлан зардаг бизнес xөгжиж байгаа туxай Иx Британийн Sky News мэдээлэв.
Одоогийн байдлаар ОXУ нь 12000 xориг арга xэмжээнд өртсөн байгаа юм. Эдгээрийн нэг нь ОXУ-д тансаг зэрэглэлийн автомашин өндөр теxнологийг экспортлoxыг xориглосон xориг арга xэмжээ юм.
Xориг арга xэмжээнд өртсөн Оросын заx зээл дээр одоо ч гэсэн барууны өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн автомашинуудын эрэлт xэрэгцээ байсаар байгаа бөгөөд xориг арга xэжээ цуцлагдаxгүй тоxиолдолд энэ мэтээр эрэлт xэрэгцээгээ xангаx талаар мөн дурджээ.
Эx Сурвалж:Skynews