Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны хэт даврагч “Хезболла” бүлэглэлийн эсрэг дайнаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Тэрбээр, “Бид Ливаны ард түмэнтэй биш харин “Хезболла” бүлэгтэй дайн хийж байна” гэв.
Харин “Хезболла”-гийн удирдагч Хассан Насралла “Ливаны ард түмнийг ангал руу чирч байна” хэмээн тэднийг буруутгаж байгаа аж.
Ташрамд дурдахад Израилийн Ливанд хийх агаарын довтолгоо үргэлжилсээр байгаа бөгөөд олон зуун хүн амиа алдаж, нутаг орноо орхин дүрвээд байгаа билээ.
Эх Сурвалж: Arirang News