Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны 10.04- 10.10-ны хооронд дэлхийн сансарын долоон хоног зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсад ч “Сансарын долоо хоног”-ийг тэмдэглэнэ.
2024 оны 10 сарын 4-ний өдөр “UG Arena” төвд сансар огторгуй судлал, өндөр технологи, түүний ашиг тусыг таниулах, түүнд сонирхолтой болгох зорилготой өдөрлөг зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах вакуум орчныг үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчилнэ.
Ташрамд дурдахад Монгол Улс нь 1981 онд сансарт хүнээ нисгэсэн Азийн хоёр дахь улс билээ.