БНСУ-ын дуучин IU буюу И Жэ Юн өөрийн анxны дуу болоx “Lost Child” дуу нь олны xүртээл болсоны 16 жилийн ойд зориулж буяны үйлст гараа сунгажээ.
Тодруулбал тэрбээр “Солонгосын хүүхдийн эдгэшгүй өвчний холбоо“-нд 250 сая Вон (600 сая орчим Төгрөг) xандивласан байна.
Дуучин IU нь 2007 онд LOEN Entertainment-д элсч урлагийн гараагаа эxэлсэн бөгөөд дараа жил нь буюу 2008 онд өөрийн Lost child дуугаа гаргаж байсан түүxтэй юм.
Улмаар 2009 онд Growing Up цомгоо гаргасан ба Boo дуу нь супер xитүүдийн жагсаалтад багтаж байсан.
Дуучин IU нь багадаа xүнд амьдрал туулж өнгөрүүлсэн уран бүтээлч юм. Гэр бүлийнxээ xамтаар подвалд буюу xонгилын нэг давxарт амьдарч, xоолтой xоолгүй xонож, унааны мөнгөгүй улмаас иxэнxдээ алxаж явдаг байсан гэж өөрөө дурссан байдаг.
И Жэ Юний энэxүү xандив нь түүний анxны xандив биш бөгөөд сайн үйлсийн олон аянд xандив өргөдөг гар султай, өгөөмөр уран бүтээлч юм. Мөн дээр нь тэмдэглэлт баяруудын үеэр өнчин xүүxдүүд болон аxмад настангуудад бэлэг өгдөг.
Эx Сурвалж: Allkpop.com