Монгол Улсын ерөнрий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан хамгаалах салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцон үг хэлэв.
Тэрбээр:
“Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, хэрэгжилт эхэлж байна.
Олон улс хуваагдмал, цаг уурын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, технологийн хурдтай дэвшил зэрэг нь улс орон бүр аюулгүй байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхидаа онцгой анхаарах шаардлагыг бий болгож байна.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн цогц стратегийг олон нийтийн хэлэлцүүлэгт тулгуурлан боловсруулж, батлан хамгаалах салбарт хүний эрхийн зөрчлийг арилган ажиллахыг чиглэл болгов.
Аж үйлдвэрийн хувьсгалын үечлэл хурдтай өөрчлөгдөхийн хэрээр Батлан хамгаалах бодлого, нэг салбарын биш салбар дамнасан нийт үндэсний бодлого болох учиртай.
Эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье” гэжээ.