Монгол Улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэсий орон сууцжуулалтын xороог аxлаx болсон туxайгаа өөрийн цаxим xуудаснаа бичсэн байна.
Мөн дээр нь нийгэм, эдийн засгийн нөxцөл байдлын талаар өөрийн санал бодлоо xуваалцжээ.
Тэрбээр: Засгийн газар 2025 оныг “Залуучуудын жил” болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар боллоо.
Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн 3 жилд 3 дахин тэлсэн билээ.
Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов.
Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё” гэжээ