Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр (орон нутгийн цагаар) Израилийн талаас Ливаны нийслэл Бэйрут хотын өмнөд хэсэгт агаарын довтолгоон хийсэн байна.
Үүнээс улбаалж 14 хүн амь үрэгдэж 60 гаруй хүн шархадсан юм.
Израилийн талаас энэхүү агаарын довтолгооныхоо талаар тайлбар хийв.
Израилийн зэвсэгт хүчний албан тушаалтан Даниел Харгари: Бид “Хезболла” террорист байгууллагын үйл ажиллагааны командлагч Ибрахим Акил болон Радваны тусгай хүчний элит командлагчдыг онилж устгасан.
Хэрэв бид өрсөж алан хядагчдыг устаагүй бол тэд халдлага хийх байсан” гэжээ.
Ташрамд дурдахад өнгөрсөн мягмар гарагт буюу 2024 оны есдүгээр сарын 17-ны өдөр Ливан Улсад хэдэн зуун пэйжер дэлбэрч есөн хүн амь үрэгдэж, 2800 гаруй шархадсан юм.
Энэхүү үйл явдлын ард Израилийн засгийн газар байсан гэж Ливаны засгийн газар үзэж байна.
Эх Сурвалж: Aljazeera.com