Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох шинэчилсэн журмуудыг Эрх зүйн актын нэгдсэн системд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв.
Өнгөрсөн онд Боловсролын багц хууль батлагдсанаар Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам хүчингүй болж, тухайн жилд шалгуур хангасан багш нарт “Зөвлөх” мэргэшлийн зэрэг олгох шийдвэр баталгаажилгүй өдийг хүрсэн.
Энэ удаад мэргэшлийн зэргийн журмын төслийг хуульд заасны дагуу олон нийтэд хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудаас саналыг аван шинэчилсэн журмын төслийг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлэв.
Тус журам хүчин төгөлдөр болмогц мэргэшлийн зэрэг болон холбогдох нэмэгдлийг нөхөн олгох асуудлыг бид шийднэ.
Шинэчилсэн журмуудад мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг хадгалах, зэргээ 2-3 удаа бататгасан тохиолдолд байнга хүчинтэйд тооцох, онцлох амжилт гаргавал хугацаанаас нь өмнө зэрэг олгох гэх мэт зохицуулалтыг тусгав.