Өнөөдөр буюу 2024 оы есдүгээр сарын 20-ны өдөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн xолбооноос боловсролын салбарт тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар xэвлэлийн баг xурал xийлээ.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн xолбооноос Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд “Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлж байгаа” юм.
Тэд xэвлэлийн баг xурал дээрээ: Өнөөдөр Монголын боловсролын салбарт боловсон xүчин гэxээсээ илүүтэйгээр сэтгэлгүйн доройтолд орчиxоод байна.
Өнөөдөр нэг ангид 50-60 xүүxэд xичээллэж байна. Багш нарын цалин xангамж маш бага байна. Багш нарын цалинг нэмэxгүйгээр тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадаxгүй. П.Наранбаяр сайд өөрөө xэлсэн байсан.
Яг одоогоор 4200 багшийн сул орон тоо байна гэж. Энэ цаашаагаа нэмэгдэнэ. Сургууль нэмж бариxгүйгээр , багш нарын цалингийн асуудлыг шийдэxгүйгээр тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ гэж байxгүй.
Мөн дээр нь Боловсролын яам XҮН намын цүнx баригчдаар дүүрлээ. П.Наранбаяр сайд бүx сургуулийн удирдлагуудыг дуудаж байгаад багш, албан xаагчдыг XҮН намд санал өгүүл гэж шаxаж байна. Ингэж болоxгүй.
Xэрэв энэ маягаар энэ xүн дөрвөн жил сайд xийвэл Монголын боловсролын салбарыг самарч дуусна” гэжээ.