Яармагт баригдсан шинэ хотын захиргааны байр луу нийслэл харьяа агентлагуудынхаа хамтаар нүүсэн. Тиймээс “Хангарьд” ордныг Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан тул энэхүү обьектыг төрийн өмчид шилжүүлж байна гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Хангарьд ордонг газрын хамт өмнө нь хоёр ч удаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байжээ. 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. “Хангарьд” ордон нь 16 давхар өндөр 2008 онд ашиглалтад орсон барилга бөгөөд Төрийн ордны баруун талд байрладаг. Тийм байтал газрын хамтаар 13.7 тэрбумаар үнэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр /2024.09.19/ хуралдаж, нийслэлийн “Хангарьд” ордныг газартай нь хамт 13.7 тэрбумаар үнэлж, Улсын Дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг баталгаажуулжээ.