Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан нь эдүгээ 75 жилийн түүхтэй хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг олон улсын байгууллага юм.
Анх 2004 оны 9-р сарын 27-ны өдөр Монгол улсад анхны гадаад дах салбар төвөө байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 дүүрэг, Төв аймгийн 5 сумдад ивээн тэтгэх хөтөлбөрөө хэрэгжүүлж, 3500 орчим айл өрхийн 11000 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.
Мөн жил бүр хүүхэд хөгжлийн, боловсролын орчин болон ундны усны хангамжийг сайжруулах зэрэг нийгэмд тулгамдаж буй, хүүхэд, тэдний гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.
9-р сарын 22-ны ням гаригт Тайваний Хүүхдийн Сангийн 20 жилийн ойн арга хэмжээ Үндэсний Соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн Парк/-д зохион байгуулагдаж, уригдан ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, хамтран ажиллагч байгууллагууд, тусламж дэмжлэг авдаг айл өрхийн төлөөлөл зэрэг нийт 1500 хүнийг хамарсан нэг өдрийн үйл ажиллагаа болох гэж байна.
Хүндэт зочид дунд манай арга хэмжээг зорин Тайвань улсаас ирсэн төв сангийн гүйцэтгэх захирал, ТУЗ-н гишүүд ирэхээс гадна ХНХЯ болон бусад төр захиргааны байгууллага, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл ирэх болно.
Ойн баярын хүрээнд бид Хүүхдийн парк-д 30 орчим асар байрлуулан, манай сангийн тусламжид хамрагддаг хүүхдүүд гэр бүлтэйгээ хамт хөгжөөнт тоглоом тоглон, танин мэдэхүй сургалт сурталчилгааны хэсгээс өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авч, манай сангийн өнгөрсөн хугацаанд хийсэн төсөл хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцах зэрэг олон хөтөлбөрийг бэлтгэсэн байна.
Үүнээс гадна манай сангийн хэрэгжүүлж буй Авьяаслаг хүүхдийг дэмжих хөтөлбөрийн хүүхэд багачууд урлагийн тоглолт үзүүлнэ.