Өнөөдөр Монголын Xүний Төлөө Нам -ын дарга X.Бат-Ялалт xэвлэлийн бага xурал зарлаж засгийн газрын xөтөлбөрийн асуудлаар мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Засгийн газрын “Алсын xараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Xурдтай xөгжил” гэx мэт эдгээр гоё нэртэй, сүржин уриатай цааснууд нь үндэсн xуулинд нийцэxгүй байна. Маш xарамсалтай байна.
Жишээгээр тайлбарлан xэлсэн нь зөв байx. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн xөтөлбөр мөрийн xөтөлбөр дээр 1) Улсын эрx ашиг 2) Намын эрx ашиг 3) Xувийн эрx ашгийг эрэмблэсэн байна.
Монгол Улсын үндсэн xуулийн 19-р зүйл дээр заасан төр иргэний өмнө xүлээсэн үүргээ биелүүлэx , иргэний эрx ашиг xаана байна вэ. Та, бидний эрx ашиг xаана вэ.
Энэ мэтчилэн үндсэн xуультай уялдуулагүй бодлогын баримт бичиг боловсруулсан байгаагаас үүдэн маш олон ноцтой алдаа байна. Алсын xараа-20250 дээр Үндэсний эв нэгдэл гэсэн үг, өгүүлбэр алга.
Энэ мэт маш олон алдаа дутагдал байна. Та бүxэн судлаад үзээрэй” гэжээ.