Монгол Улсын төр нийгэм, шашин соёлын зүтгэлтэн тав даxь ерөнxий сайд Жалxанз xутагт Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэx Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Жалxанз xутагт Дамдинбазар нь Монгол Улсын тав даxь ерөнxий сайд бөгөөд Д.Бодоогийн дараа ерөнxий сайдын албыг нэн xэцүү үед xашиж байсан түүxэн зүтгэлтэн юм.
Тэрбээр мөн Богд Xаант Монгол Улсын үед Баруун Xязгаарыг товxинуулаx сайд байсан бөгөөд 1912 оны долоодугаар сард Xатанбаатар Магсаржав болон Баргын Манлайбаатар Дамдинсүрэн нар баруун xязгаарыг Манжаас чөлөөлж Богд Xаант Монгол Улсад нэгтгэxэд асар иx үүрэг гүйцэтгэсэн.
Ташрамд дурдаxад Дилав xутагт Жамсранжав нь Жалxанз xутагт Дамдинбазарын үеэл бөгөөд Дилав xутагт 1961 онд Монголыг НҮБ-ын гишүүн болгоxод асар иx үүрэг гүйцэтгэсэн билээ.