Оюу толгой” компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 100 сая мод тарих амлалт өгсөн.
Энэ хүрээндээ 63.5 сая мод тарихаас гадна, ойн салбарын чадавхыг бэхжүүлэхэд зориулж 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалтад 4 аймгийн 160 гаруй байгаль орчны мэргэжилтэн оролцлоо. Сургалтаар говийн бүсийн ойжуулалт, ургамалжуулалтын нөхцөл байдал, усалгааны технологи, хөрс бэлтгэл, байгалийн ургамлын үр түүх, хадгалах зэрэг сэдвүүдийг хөндөж, туршлага солилцсон юм.
Мөн ШУА, Ойн газар болон Өмнөговь аймгийн төлөөллүүд говийн бүсэд тулгардаг цөлжилтийн бэрхшээлүүдийг хэлэлцэж, шийдэл, зөвлөмж гаргалаа.
Энэхүү сургалт нь ойн салбарын мэргэжилтнүүдэд Монгол орны ойн санг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойн дагалдах баялгаа зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, сайн туршлагуудыг хуваалцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.