Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Саяхан бид Япон Улсын Элчин сайд Игавахара Масаруг Оюу толгойн уурхайдаа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Япон улс бидний тууштай түнш байж, дэвшилтэт технологи болон өндөр ур чадвартай мэргэжилтнүүд манай амжилтад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Уурхайтай танилцах явцдаа Игавахара Масару: “Оюу толгойн уурхайд анх удаа зочиллоо. Ил болон гүний уурхай, зэсийн баяжуулах үйлдвэрүүдэд зочилж, тэнд ажиллаж буй мянга мянган ажилтнуудын амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцах боломж гарсан юм. Мөн интоорын модны суулгац тарих завшаан тохиолоо.
Оюу толгойн уурхай энэ мод шиг өөдлөн дэлгэрч, Монголын уул уурхайн салбарыг үргэлжлүүлэн манлайлна гэдэгт гүнээ итгэж байна.” хэмээн онцолсон юм.