“Олуулаа уншъя-номтой нөхөрлөе”, “Ангийн номын санч”, “Чихэртэй ном” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гэр бүл, байгууллага, анги хамт олныг жилийн турш уншлагын цагт нэгтгэж чадсан “Ухаалаг утаснаас-Уншлагын цаг руу” аян техник, технологи асар хурдтай, өндөр хөгжиж байгаа өнөө үед нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц хайж байгаагаараа онцлог болж байна. Уншигч хүүхдийн анхдугаар чуулганыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан хамтран зохион байгуулж байна.
Монгол улсад анх удаа Дундговь аймагт 2024 оны 09 сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулагдах уг арга хэмжээнд “С.Буяннэмэх тэмдэгтэн”, номын санч, нийгмийн ажилтнууд зэрэг 200 гаруй хүн оролцоно.