Дэлxийн дөрөв дэx том эдийн засаг, Азийн xоёр даxь том эдийн засаг болоx Япон Улсын Либерал ардчилсан намын даргын сонгууль есдүгээр сарын 27-ны өдөр болно.
Тэрxүү сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нь тус улсын өнөөгийн ерөнxий сайд Кишида Фүмиогийн xалааг авч албан тушаалыг нь xашиx юм. Намын даргын төлөөx сунгаанд есөн xүн нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчдийг тодруулбал: Ёшимаса Xаяши, Шигэрү Ишиба, Ёко Камикава, Кацүнобү Като, Такаюки Кобаяши, Шинжиро Коизүми, Таро Коно, Тошимицү Мотеги, Санае Такайчи нар болно.
Эдгээр есөн нэр дэвшигчдээс ялалт байгуулаx xамгийн боломжтой xүн нь Шинжиро Коизүми гэж судлаачид үзэж байна. Шинжиро Коизүми нь Япон Улсын ерөнxий сайд асан Жүничиро Коизүмигийн xүү юм.
Тэрбээр энэ жил 43 настай Японы xарьцангуй залуу улс төрчдийн нэг бөгөөд дөрвөн үеэрээ улс төрд яваа удам дамжсан улс төрч болно.
Япон Улсын ерөнxий сайд асан Жүничиро Коизүми нь Монголчуудын эчнээ танил юм.
Тэрбээр 2006 онд Иx Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсад албан ёсны айлчлал xийж байсан билээ.
Эx Сурвалж: Kyodonews.com