Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол тулгамдсан асуудал болсоор удаж байна. Энэ бохирдлыг үүсгэгч азотын исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар исэл (угаар), тоосонцор нь хамгийн ноцтой асуудал болж байгааг хотын иргэд нийтээрээ ойлгож мэдэх болсон. Энэ нь нүүрс ашигладаг 3-н дулааны цахилгаан станц, 210 мянга гаруй айл өрхийн гэрийн зуух, ханан пийшинд түлж буй түлшнээс үүдэлтэй бөгөөд ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их болдог.
Энэ удаагийн “Ногоон технологи 2024 үзэсгэлэн”-гээс бид угаартах аюулгүй, айдасгүй хэмээн олон түмэнд танигдаж хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй Нүүдэлчин эко зуух-ыг онцолж байна. Энэ зуух нь шаталтаас үүссэн хий, утаагаа дахин шатаадаг онцлогтой тул угаарын хийнд хордох эрдэнэт хүний амь нас эрсдэх эрсдлээс бүрэн хамгаалсан байна. Энэ нь шинжлэх ухааны байгууллагуудын туршилтын үр дүнгээр баталгаажжээ.
Мөн утааг 90-ээс дээш хувиар багасгах ба манай улсад мөрдөгдөж буй MNS5216:2016 стандартын үзүүлэлтүүдийн ахуйн хэрэглээний зуухны стандартаас 4 дахин бага байгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээгээр нотлогдсон байна.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү