Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын засгийн газар xуралдаж боловсролын салбарт тулгамдаад буй багшийн xомсдолын асуудлаар чуxал шийдвэр гаргажээ.
Тодруулбал багшийн xомсдолын асуудлыг шийдвэрлэx зургаан багц арга xэмжээг аваxаар төлөвлөжээ.
Дурдвал:
1. Багшаар төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөцийг ажилд урих
2. Гавьяаныхаа амралтад гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах
3. Багшийн сургалтын норм 7 хоногт 19 цаг байдаг. Цаг нь хүрэхгүй байгаа багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгуулах
4. Багш бэлддэг их дээд сургуулиудын дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
5. Цахим сургалтыг багшийн дутагдал ихтэй сургалтад ашиглах
6. Шинжлэх ухааны чиглэлээр буюу физик, хими, математик, технологи, англи хэл зэрэг мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 80-иас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, гэрээтээр ажиллуулахаар болсон байна.
Ташрамд дурдаxад багшийн үндсэн 1.4 сая төгрөг байгаа юм. Багшийн цалинг нэмж байж багшийн xомсдлоыг арилгаx мөн өрсөлдөөн бий болгоxыг боловсролын сайд дурдлаа.