Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан “Улаанбуудайн арилжаа”-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа.
Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.
Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран болон бусад албаныхан оролцож, Хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Хамтран зохион байгуулагчид:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК