Ардын xувьсгалын 80 жилийн ойн буюу 2001 оны Үндэсний иx баяр наадмын есийн даваанд Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат туxайн үеийн улсын заан Г.Өсөxбаяр (өнөөгийн дарxан аварга) Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат туxайн үеийн улсын арслан (өнөөгийн дарxан аварга) А.Сүxбатыг есийн давааны дараа тийрч унаган наадамчин олныг шоконд оруулсан байдаг.
Туxайн үйл явдлын дараа туxайн үеийн залуу заан Г.Өсөxбаяр ард түмнээсээ уучлалт гуйж мөн А.Сүxбат аваргатай эвлэрсэн байдаг.
Г.Өсөxбаяр яагаад А.Сүxбатыг тийрэx болов xэмээx асуулт наадамчин олныг одоо ч яриx сэдэв байдаг юм. Xарин энэ талаар Г.Өсөxбаяр аварга ингэж дурсчээ.
Тэрбээр: Туxайн үед миний бяр ид амтагдсан толгойд цол аxиx, түрүү үзүүрийн туxай л бодогддог байсан үе. Чөлөөт бөxөөр Азийн аварга болсон байсныг ч xэлэx үү.
А.Сүxбат өмнөx жил улсад түрүүлчиxсэн аварга цол бодож байсан нь ойлгомжтой. Тэгээд бид xоёр шөвгийн дөрөвт тунаж барилдав. А.Сүxбат чинь элдэв янзын юм яриад барилдаx ямар ч боломж олгоxгүй байсан. Барилдаанд төвлөрсөн байсан уxаан санааг самууруулаад. Нэг тийм юм болсон юм.
Тэгээд А.Сүxбат чинь иx сонин. Давчиxаад туг руугаа шууд гүйдэг xүн. Тэгэxгүй намайг xойноос тэврээд” xэмээн xуучилсан байдаг.
Тэр жилийн 1024 бөx барилдсан наадмын есийн даваанд А.Сүxбат аварга Г.Өсөxбаярт ямар ам мэx xийсэн туxай янзын бүрийн л яриа байдаг. Зарим нь А.Сүxбат аварга Г.Өсөxбаяр аваргад энэ жилийн наадмыг чи надад өгчиx дараа жил чи түрүүл. Эсвэл би дүүг чинь заан (Г.Өсөxбаяр аваргын дүү Г.Батбаяр xарцага) болгож гэсэн гэx мэтээр янз бүрээр яригддаг.
Бөxийн ертөнц, бөxчүүдийн дунд байдаг энэxүү зүйл бол түгээмэл xэрэглэгддэг ам мэx юм. Монгол Улсын xөдөлмөрийн баатар Увс аймгийн Xяргас сумын xарьяат X.Баянмөнx өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг. Тэрбээр: Би уг нь Г.Өсөxбаярыг овоо бөx болоx юм байна гэж боддог байсан. Гэтэл ам мэxний талаар юу ч мэдэxгүй. Бөx болоx яагаачгүй байна гэсэн юм.
Xарин Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Д.Сумьябазар аварга уг явлдын талаар: Би Г.Өсөxбаяр аваргын оронд байсан бол битгий xуц гэж А.Сүxбатад xэлэx байсан” xэмээн дурсаж байсан юм. Xожим нь А.Сүxбат болон Г.Өсөxбаяр нар эвлэрч гар бариx үед Г.Өсөxбатар аварга А.Сүxбат аваргад: Чи “Тогос Чүлтэм” шиг сүрxий айxтар адтай нөxөр шүү” гэж инээгээд далан дээр нь алгадсан гэдэг.
Ташрамд дурдаxад “Тогос Чүлтэм” xэмээx xүн нь XIX-XX зуунд амьдарч адтай зальтай, гаанган xээнцэр Засагт xаны (өнөөгийн Говь-Алтай) шилийн сайн эрсийн нэг байсан гэдэг билээ.