Монголын Үндэсний Бөхийн Холбоо жил бүр уламжлал болгон өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ жил мөн өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол Бөхийн Өргөө”-нд зохион байгуулна.
Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 насанд 21 аймаг, 9 дүүргээс тус бүр 1, бөхийн дэвжээдээс тус бүр 1, нийгэмлэг клубээс тус бүр 1, Биеийн тамирын сургуулиас тус бүр 1 төлөөлөл оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
Барилдаанд оролцох аймаг, дүүрэг, дэвжээ, нийгэмлэг, клуб, биеийн тамирын сургуулиас шалгарсан бөхчүүдийн урьдчилсан мэдүүлгийг албан бичгээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор Монголын Үндэсний бөхийн холбооны [email protected] хаягаар хүлээн авна.
Барилдааны удирдамжийг хавсаргав.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН 2024 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Монгол үндэсний үнэт өв үндэсний бөхийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залгамж халааг бэлтгэх, өсвөр үе, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Хоёр. Барилдаан зохион байгуулагдах газар хугацаа
2.1 Барилдаан 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Монгол Бөхийн Өргөөнд болно.
Гурав. Насны ангилал
3.1 Барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд зөвхөн 16 нас хүрч, иргэний цахим үнэмлэх авсан хөвгүүд оролцоно.
16 насанд: 2007.10.01-2008.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд,
17 насанд: 2006.10.01-2007.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд,
18 насанд: 2005.10.01-2006.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.
3.2 Залуучуудын барилдаанд:
19-20 нас: 2004.10.01-ээс хойш төрсөн залуучууд
Дөрөв.Оролцох журам
4.1 Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцоно.
Эдгээр бөхчүүд нь дэвжээ болон нийгэмлэг, клубт албан ёсоор харъяалагддаг болон биеийн тамирын сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан тооттой байна.
4.2 Барилдаанд оролцохоор аймаг, дүүрэг, дэвжээ, нийгэмлэг, клуб, биеийн тамирын сургуулиас шалгарсан бөхчүүдийн урьдчилсан мэдүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор Монголын Үндэсний бөхийн холбооны [email protected] цахим хаягт илгээх.
4.3 Иргэний цахим үнэмлэх болон “Е” серийн гадаад паспорт үндэслэж бүртгэнэ. Бусад төрлийн бичиг баримтаар бүртгэхгүй.
4.4 Бөхчүүд заавал иргэний цахим үнэмлэх болон албан ёсны тамга тэмдэгтэй мэдүүлэг, 2% цээж зураг авч ирэх ба барилдаанд оролцох бөхчүүд, дасгалжуулагч нар бүртгэлийн хураамж болох 20,000 төгрөгийг төлнө.
4.5 Барилдах бөхчүүдийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09:00-18:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд бүртгэж мандат олгоно. Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг барилдаанд оролцуулахгүй.
Тав. Барилдааныг зохион явуулах журам
5.1 Улсын аварга шалгаруулах шигшээ барилдааныг тойргийн журмаар явуулна.
5.2 Багийн дүнг бага онооны системээр гаргана. Насны ангилал бүрд барилдсан 3 бөхийн эзэлсэн байрын нийлбэр хамгийн бага байхыг голчилж харна.
5.3 Хэрэв энэ үзүүлэлт ижил гарвал дараах үзүүлэлтүүдийг ээлж дараалан харгалзах журмаар зохих байрыг тодруулна.
➢ Гурван бөхийн давааны тоо
➢ Эзэлсэн байрын чанар
➢ Хамгийн бага насанд эзэлсэн байрыг тус тус харгалзана.
Зургаа Шагнал урамшуулал
6.1 Насны ангилал тус бүрд эхний I-III байрт шалгарсан бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4-10-р байрт шалгарсан бөхчүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал,
6.2 Насны ангилал тус бүрд Уран гараа дэвээтэй 1 бөх, Уран барилдаантай 1 бөхийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
6.3 Багийн дүнгээр 1-3-р байр эзэлсэн багийг Цом, медаль,Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО