Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр /2024-09-17/ боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва болон Хяналтын ерөнхий хороо, Стратеги академи, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Ахмадын холбоо, Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Оюутны холбоо, намын ажлын албаны төлөөллүүд оролцлоо.
Мөн УИХ-ын гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Албан ёсны арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үг хэлэв.
Тэрбээр “Бал дарга нэрээр түмэн олныхоо дунд алдаршиж, XX зууны Монголын түүхэнд онцгой том орон зай эзлэн ажиллаж, амьдарч байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, улс төрийн ууган намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын улс орондоо гүйцэтгэсэн үүрэг, гавьяа хязгааргүй юм.
Түүний удирдлага дор байсан 44 жилийн хугацаанд манай орны тусгаар тогтнол бэхжин батжиж, үйлдвэр аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар цэцэглэн хөгжиж, Монгол Улс дан ганц нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, суурин соёл иргэншил хосолсон орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдсэн билээ” хэмээн онцлов.
Нямтайшир зэргийн луйварчдыг хөдлөх аргагүй болтол эх орныг баялгийг өөрийн юм шиг хамгаалж ард түмний тусын тулд олон үйлдвэр барьж үйлдвэржүүлсэн хүн
Нэг хүнийг тахин шүтсэн гэж улигсад байдаг боловч энэ хүний ачийг айл өрх бүр мэдэрсэн байх шүү Тэр асар том итгэлийг олсон хүн байсан Түүнийг байхад сэтгэл түвшин эх орон бүрэн бүтэн амар амгалан ноёлж налайж байлаа