Есдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө сар хиртэнэ.
Байгалийн энэхүү өвөрмөц үзэгдлийг хэрвээ та хойд болон Өмнөд Америк, Европ, Полинезын зүүн хэсэг, Атлантын далай, Зүүн ба баруун Энэтхэгийн далай, Африкт байгаа бол боломжтой. Энэхүү сарны хиртэлт шөнийн 22 цаг 44 минутад болно.
Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл нь тэргэл сартай үдэш ажиглагддаг. Хиртэлтийн үеэр сар нь энгийн үеэсээ илүү хурц тод болдоггүй учир тусгай багаж ашиглалгүйгээр энгийн нүдээр харахад аюулгүй. Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг. Сар хиртэлт гэдэг нь дэлхий саран дээр тусах нарны гэрлийг халхалж сарыг сүүдэрлэхийг хэлдэг. Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг юм.
Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд маргааш /есдүгээр сарын 18/ нарны хагас хиртэлт, аравдугаар сарын 2-нд цагариган хиртэлт болно.