Төлөвлөлтгүй, замбараагүй газар олголтын нөлөөгөөр БЗД- ийн 25, 43-р хороо явган болон дугуйн замгүй болж иргэдийн эрх зөрчигдсөөр байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг уг асуудлаар газар дээр нь ажиллав.
Тэрээр явган болон унадаг дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Нарны замыг Натурын замтай холбосон жишиг явган зам барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгааг оршин суугчдад танилцууллаа.
Газар чөлөөлөлтөд 33 нэгж талбай өртөж байгаагаас дөрөв нь барилгын зөвшөөрөлтэй аж ахуй нэгж аж.
Эдгээр аж ахуй нэгжид өөр газар олгохоор шийдвэрлэсэн бол бусад 29 этгээдэд нөхөн олговор олгох замаар газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. 9, 10-р сард газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ.