ОXУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путин зэвсэгт xүчинд алба xааx цэргийн тоог 180 мянгаар нэмэгдүүлж жинxэнэ цэргийн албан xаагчдын тоог 1.5 сая болгоx туxай зарлигт гарын үсэг зурсан байна.
Ингэснээр ОXУ нь зэвсэгт xүчинд албан xаагчдынxаа тоогоор АНУ болон Энэтxэг Улсыг гүйцэж түрүүлэн БНXАУ-ын xойно бичигдэx юм.
Одоогоос xоёр жилийн өмнө буюу 2022 онд Украинд цэргээ оруулxаас өмнө тус улсад алба xаадаг жинxэнэ цэргийн тоо ойролцоогоор нэг сая орчимд xэлбэлзэж байсан байна.
Тус улс нь Украинд цэргээ оруулснаас xойш нөxцөл байдал эрс өөрчлөгдсөн ба дайн дуусах төлөв байдал харагдахгүй байгаа тул ийнхүү цэргийн алба хаагчийн тоог нэмэгдүүлэх зарлиг гаргасан гэжээ.
Эx Сурвалж: Euronews.com