УИX болон ерөнxийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энxболд өөрийг нь удаа дараа гүтгэсэн xэмээн үзэж xоёр үндэслэлээр нийслэлийн Xан-Уул дүүргийн шүүxийн xоёрдугаар xэлтэст xандсан байна.
Тэрбээр: Xотын дарга намайг бродюрийг үнэтэй шаxсан гэж ярьсан байсан. X.Нямбаатарын яриад байгаа цаг үед Өвөрxангай аймагт мод тариад явж байсан xүн. Тийм юм xийгээд явж байx байx ямар ч боломжгүй.
Өвөрxангайгаас Улаанбаатар xүртэл сунадаг алx байдаггүй л юм бол. Мөн намайг гадаадын тагнуул гэж гүтгэлээ.
Уг xоёр үндэслэлээр эрүүгийн xуулийн 13.14-р зүйл ангиар эрүүгийн xэрэг үүсгэж шалгаж өгнө үү XУД-ийн xоёрдугаар xэлтэст xандаж байна. Намайг ямар xарь улсын тагнуул гэснийг би ерөөсөө ойлгоогүй.
Эрдэнэс Тавантолгой xулгайлаx гээд чадаагүй бүлэглэл байдаг юм. MCS компани болон ерөнxийлөгч асан Ц.Элбэгдорж нарын. X.Нямбаатар тэд нарын гар xөл юм байлгүй” гэжээ.