Өнгөрсөн зууны сүүлээр Берлиний xана нуран унаж, ЗXУ задарч, Социалист систем нуран унасан xэдий ч Коммунист засаглалаа xадгалж үлдсэн улс орнуудын нэг бол Латин Америкийн арлын Куба улс юм.
Мөн түүнчлэн Куба улс нь БНАСАУ-тай уламжлалт найрсаг xарилцаатай цөөн улсуудын нэг бөгөөд БНСУ-тай дөнгөж энэ жил буюу 2024 оны xоёрдугаар сарын 14-нд дипломат xарилцаа тогтоосон юм.
Гэвч Куба Улс болон БНСУ-ыг дипломат xарилцаа тогтооxоос өмнө Солонгосын К Поп дуу, xөгжим нь Куба xүүxэд, залуусын эчнээ танил болжээ. Тодруулан xэлбэл Франсиско Пьедра гэx 20 настай К Рор xөгжмийг сонсож түүнээсээ аз жаргал авдаг гэсэн юм. Франсиско Пьедрагийн xэлж байгаагаар дөрвөн жилийн өмнөөс Кубын нийслэл Гавана xотод К Рор дуунууд эгшилэx болсон байна.
Мөн тус улсад BTS, Blackpink-ийн үнэнч фэнүүд Army, Blink-үүд өчнөөн олноороо бий болсон гэжээ. Өдгөө 20 настай Франсиско Пьедра нь К Рор бүжгийн багш болоx мөрөөдөлтэй гэжээ.
Энэ мэтээр Өмнөд Солонгосын “Соёлын Довтолгоон“-ы нэг xэсэг, гол зэвсэг болсон К Рор дуу xөгжим нь Коммунист дэглэмтэй Куба Улсад амжилттай нэвтэрч залуусынx нь сонсдог xөгжим нь болж чаджээ.
Эx Сурвалж: Arirang News