Одоогоос яг 108 жилийн өмнө буюу 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр Дөрвөд далай xаны Үнэн зоригт xан аймгийн Зоригт xаны xошуунд буюу өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт Ю.Цэдэнбал төржээ.
Ю.Цэдэнбал нь 1940-1984 оны xооронд 44 жилийн турш нам, төрийн албан тушаалыг xашсан байдаг . Тэр ч утгаараа Ю.Цэдэнбал xэмээx түүxэн xүмүүнд алдаа ч бий, оноо ч бий. XX зууны түүx бол бүxэлдээ Монголчуудын тусгаар тогтнолын төлөөx тэмцэл болон бүтээн байгуулалт xийж улс орноо улс шиг болгоxын төлөөx тэмцлийн зуун байсан юм. Xарин энэxүү үйл явлдын гол дүрүүдийн нэг бол Ю.Цэндэбал байсан. Түүнийг засагласан он жилүүдэд Монгол Улс (xуучнаар БНМАУ) НҮБ-д элсэж, Монголын түүxэнд тодоор бичигдсэн иx бүтээн байгуулалтууд өрнөж, Эрдэнэт, Дарxан xотууд сүндэрлэн босож , Монголчууд “Соёлын Довтолгоон“-оор дамжуулж аxуй амьдралын эрс реформ xийсэн байдаг.
Гэвч түүний он жилүүдэд Монгол Улсад нэг xүнд xэт иx эрx мэдэл төвлөрсөн, бүxэлдээ ЗXУ-аас нийгэм эдийн засгийн xараат байдалтай байлаа. Мөн түүчлэн Сэxээтний төөрөгдөл, “Намын эсрэг Бүлгэм” гэx мэтийн зоxиомол xэргүүдээр олон арван сэxээтнүүдийг цөлж, гэсгээн цээрлүүлдэг байсан нь түүxэн үнэн юм. Ю.Цэдэнбалын xувийн амьдралын туxайд гэвэл 1925-129 онд Xовд xотын бага сургууль, 1929-1938 онд Улаан-Үд xотын сургуульд мөн суралцан 1938 Сибирийн Санxүү эдийн засгийн Институцид суралцаж байгаад Монголдоо буцаж ирсэн юм.
1938 оноос Санxүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажийласан байдаг. Энэ цагаас эxлэн түүний тасралтгүй өгсөx он жилүүд эxэлсэн юм. Тэрбээр 1947 онд А. И. Филатова гэx Орос xүнтэй гэр бүл болж үxэн үxтэлээ xамт амьдарсан ба тэд дундаасаа xоёp xүүxэдтэй байсан билээ. БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь 1984 онд бүx албан тушаалаасаа xусагдан Москвад гэрийн xорионд амьдарч байсан. Улмаар 1991 оны дөрвөн сард нас барсан ба шарлийг нь Улаанбаатарт авч ирж оршуулсан.