Хүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурийн талаар бөх тайлбарлагч Ц.Батнасан өөрийн сэтгэгдлийг хуваалцав.
Тэрбээр: Дархан аварга Н.Батсуурьт эгзэгтэй үед өөрийгөө дайчилж зорьсондоо хүрдэг гайхалтай чанар бий. Тов наадмын довтой, онцгой хүн л дээ.
Тэр хүний хичээл зүтгэл ч байгаа байх. Удам судар ч нөлөөлсөн байж болно. Дархан аварга төрөх наадмыг үзнэ гэдэг онцгой хувь заяа.
Н.Батсуурь бол Д.Цэрэнтогтох аваргаас хойш төв цэнгэлдэх хүрээлэнд дархан аварга болсон анхны бөх.
Б.Бат-Эрдэнэ аварга Хэрлэнгийн хөдөө аралд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд төрийн ордонд дархан аварга болсон.
Ер нь л тийм хувьтай бөгөөд чадварлаг ясны бөх” гэжээ.