Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо нь охид эмэгтэйүүдийн дунд хараагүй хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, цаашлаад хараагүй хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ баг бүрдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд Хараагүй хөл бөмбөгийн спортыг таниулах дөрвөн удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар хараагүй хөл бөмбөгийн спортын талаар ойлголт өгөх онолын мэдлэг олгохоос гадна талбай дээр дасгал хөдөлгөөн хийж, хараагүй хөл бөмбөгийг тоглож үзсэн нь оролцогчидод маш их таалагдсан бөгөөд цаашлаад энэ спортоор хичээллэх урам зориг өгсөн сургалтууд боллоо.
Энэхүү төсөл нь канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа билээ.
Хараагүй хөл бөмбөг нь паралимпын төрөлд ордог бөгөөд бүрэн хараагүй хүмүүс сонсгол мэдрэмжээ ашиглан тоглодог спорт бөгөөд хаалгач нь хардаг буюу сул хараатай хүмүүс байж болдог.
Та бүхэн энэ агуулга дээр үндэслэн шинээр найруулан бичиж болно.
Асуух зүйл байвал эргээд холбогдоорой. Баярлалаа